УИХ-ын гишүүн С.Одонтуяа яг одоо Төрийн ордонд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийж байна.
Тэрбээр, Нэг намын дарангуйлал яаж бий болдог гэдгийн нэлээн том илрэл бол энэ. Сөрөг хүчнийхээ амыг "таглах", сөрөг хүчин нь өөрийг нь шүүмжилсний төлөө гүтгэх, өөрөө эрх мэдэлтэй учраас надтай холбоотой доод шатны бүх байгууллагууд миний эсрэг ажиллахгүй. Тиймээс энэ хүнийг бүгдээрээ нийлж байгаад буруутгана гэсэн ноцтой асуудал үүсч байгаа юм. Би энэ асуудлыг эцсийн цэг хүртэл нь явна. Яагаад гэвэл би цагаатгалын комиссын дарга. Өнөөдөр 1937 онд хэлмэгдсэн хүний эрхийн асуудал өнөөдөр хүртэл явж байна. Өөрөөр хэлбэл хүний эрхийн зөрчил 5, 10, 20, 50 жил хүртэл үргэлжилдэг. Бид ийм хэлмэгдүүлэлтэд цэг тавих ёстой. Тухайн үед үүсч байсан улс төрийн хэлмэгдүүлэлттэй ижил төстэй зүйл өнөөдөр болоод байна. Тиймээс биш Хан-Уул дүүргийн иргэний шүүхэд гомдол гаргаж, нэр төрд халдсан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс 100 сая төгрөг нэхэмжилж байна. Энэ мөнгийг би цар тахлын эсрэг зарцуулах болно. Мөн холбогдох 10 гаруй байгууллагуудаас би тайлбар бичгийг гаргуулж байгаа. УИХ-ын гишүүн С.Одонтуяа гэдэг хүн яг яаж вакцины асуудал дээр саад учруулсан бэ гэдэг тодруулгыг авч байна. Ерөнхий сайд сэтгүүлчдийн утсыг, УИХ-ын гишүүнийхээ гэр бүлийн гишүүдийн утсыг чагнадаг болсон юм уу. Шүүхээр хэн нэгнийг буруутай гэж тогтоогоогүй байхад гэм буруутай мэтээр худал зарлаж байна. Би энэ асуудлыг эцсийг нь хүртэл хөөцөлдөх болно" гэлээ.