Энэ сарын 22-ноос эхлэн хот хооронд зорчих хөдөлгөөнийг нээнэ. Ямар журмаар, хэрхэн зорчих талаар бид тухай бүрт нь мэдээлж буй. Өмнөх мэдээллийг уншихыг хүсвэл энд дарна уу.
Хэдийгээр энэ сарын 22-ноос хот хооронд зорчих хөдөлгөөнийг нээж байгаа ч Өмнөговь, Дорноговь руу зорчих хөдөлгөөнийг ирэх зургадугаар сарын 15-н хүртэл хязгаарлана. Өмнөговь, Дорноговь аймаг руу зайлшгүй шаардлагаар зорчих иргэд Аймгийн онцгой комиссын зөвшөөрлийн дагуу УОК-оос тавьсан шаардлагуудыг хангасан тохиолдолд зорчино.
Мөн бусад аймаг руу зорчих иргэд КОВИД19-ын эсрэг дархлаажуулалтын давтан тунд хамрагдаж 14 хоносон, сүүлийн дөрвөн сарын дотор өвчлөөд эдгэсэн бол саадгүй зорчино. Анхны тун хийлгэсэн болон вакцинд хамрагдах боломжгүй, эмнэлгийн заалттай иргэд 72 цагийн дотор хийлгэсэн PCR шинжилгээний сөрөг хариугаа үндэслэн зорчиж болно.
0-17 хүртэл насны хүүхдээс шинжилгээний хариу шаардахгүй, тухайн очсон газартаа гэрийн тусгаарлалтад долоо хоног байхыг шаардлагатай аж.