Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатарт 21 хэм дулаан байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 11 секунд

Дохио!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Өнөөдөр Говь-Алтайн нутаг, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговь, Дундговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.

Дэлгэрэнгүйг: http://alarm.tsag-agaar.gov.mn/

Малчид, иргэд, тариаланчдын анхааралд:

Өнөөдөр өдөр нутгийн баруун хагаст, 22-нд төв болон зүүн аймгуудын нутгаар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч, эрс сэрүүсэхийг онцгойлон анхааруулж байна.

2021 оны 05 дугаар сарын 21-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 8-13 метр, шөнөдөө баруун аймгуудын нутгийн өмнөд, өдөртөө баруун, төв, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж шороон шуурга шуурна.

Агаарын температур: Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар сэрүүсэж шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 0-5 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.

ШУУРХАЙ: Сураггүй болсон эмээ, охин хоёр ОЛДЖЭЭ
ШУУРХАЙ: Сураггүй болсон эмээ, охин хоёр ОЛДЖЭЭ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.