Улсын онцгой комиссоос тавдугаар сарын 22-ноос зарим үйлчилгээний газруудыг нээхтэй холбогдуулан мэдээлэл хийж байна.
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Ц.Ганзориг:
- “Орон нутаг руу тавдугаар сарын 22-ноос эхлээд давтан тун хийлгээд 14 хоносон иргэд тургавчилсэн болон PCR шинжилгээ өгөлгүй цахим болон цаасаар хэвлэсэн вакцин хийлгэсэн бичгээ үзүүлээд зорчих боломжтой. Ингэхдээ 0-17 насны хүүхэдтэйгээ хамт явж байгаа тохиолдолд хүүхдүүдээс шинжилгээ өгөхийг шаардахгүй.
- Иргэд олноор үйлчлүүлдэг “Нарантуул”, “Хархорин”, “Шинэ сандэй”, “Сандэй плаза”, “Шөнийн зах”, “Дүнжингарав” зэрэг барааны худалдааны төвүүд, “Бөмбөгөр”, “Содон бөмбөгөр”, “Алтжин бөмбөгөр” зэрэг худалдааны төвүүд нээгдэнэ.
- Сүлжээ хоолны газрууд болон кафе, ресторан зэрэг үйлчилгээний газрууд павтан тун хийлгээд 14 хоносон хүмүүст 50 хувийн заалны дүүргэлттэйгээр үйлчлэх боломжтой.
- Зочид буудлууд тавдугаар сарын 22-ноос үйл ажиллагаагаа эхлүүлнэ.
- Амралт жуулчны газрууд мөн адил давтан тунд хамрагдсан хүмүүст үйлчилнэ.
- Саун бассейны газрууд давтан тун хийлгэсэн иргэдэд үйлчлэх болно.
Ийнхүү тавдугаар сарын 22-нд үйлчилгээний газрууд нээгдэхэд нийт 87 хувийн аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа нээж байна. Хэдий энэхүү бизнесийн байгууллагуудад халдвар тархах эрсдэлтэй гэж үзсэн ч Засгийн газраас бүрэн тун хийлгээд 14 хоносон иргэдэд нээлттэй үйлчлэх боломжоор хангаж байна. Цаашид үзвэр үйлчилгээ, цэнгээний газруудад эрсдлийн үнэлгээ хийсний үндсэнд нээх болно” гэлээ.