УОК-оос үйлчилгээний газруудын цагийн хуваарийн асуудлаар мэдээлэл өглөө. Тодруулбал, Өнөөдрөөс хүнсний дэлгүүрүүд 22.00 цаг хүртэл ажиллахаар цагийн хуваарьт өөрчлөлт оруулжээ. Харин хоолны газар, ресторанууд энэ сарын 22-ноос нээгдэж, 00.00 цаг хүртэл ажиллах юм байна.
Мөн энэ сарын 22-ноос 9 том худалдааны төвүүдийг нээхээр болсон. Ингэхдээ халдвар хамгааллын дэглэмийг хэр сайн сахихаар бэлдсэн зэргийг шалгах юм байна. Тодруулбал, НОК-оос өнөөдөр шалгалтын бүрэлдэхүүн захуудад ажиллаж, шаардлага хангасан, халдвар хамгааллын дэглэм сахиж чадах худалдааны төвүүдийг нээхээр болжээ.