Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Улиастайн гүүрний орчимд Тээврийн цагдаагийн албаны цагдаа машинд мөргүүлж, хүнд гэмтэл авсан ноцтой осол гарчээ. Түүнийг албан үүргээ гүйцэтгэж байхад нь дайрч гэмтээсэн байна. Ослыг ХУД-ийн цагдаагийн хэлтсийн ахмад гаргасан байна. Тус албан хаагч ч мөн албан үүргээ гүйцэтгэх явахдаа ийнхүү ноцтой осол гаргасан аж.
Машин мөргүүлсэн албан хаагчийн биеийн байдал тааруу, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Харин осол гаргасан албан хаагчид холбогдох шалгалт хийгдэж байгаа бөгөөд мөн болгоомжгүй байдлаас үүссэн хэмээн хэргийг шалгаж эхэлжээ.