Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Чуулган: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхэллээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 3 секунд

УИХ-ын үдээс хойшхи хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "Хориг тавихаар хууль түдгэлзэх үү"

УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Хориг тавьсан тохиолдолд хууль үйлчилж эхлээгүй бол түр түдгэлздэг дэгийн тогтоолтой. Гэхдээ энэ ашиглагдаж байгаагүй юм билээ. Харин хууль үйлчлээд эхэлснээс хойш хориг тавьсан тохиолдол байдаг юм билээ. Тэр тохиолдолд хуулийн үйлчлэл зогсдоггүй. Энэ хүрээнд авч үзвэл дөрөвдүгээр сарын 29-нд УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг баталсан. Дөрөвдүгээр сарын 30-наас үйлчилж эхлэхээр тавигдсан. Харин хориг тавдугаар сарын 3-нд тавигдсан. Тэгэхээр хуулийн үйлчлэл зогсохгүй" гэлээ.

Хуралдаан үргэлжилж байна.

Улсын онцгой комисс 15.30 цагаас мэдээлэл хийнэ
Улсын онцгой комисс 15.30 цагаас мэдээлэл хийнэ
 
Өмгөөлөгч Б.Мэргэн: Ч.Ганхуяг нарт холбогдох хэргээр дахиад анхан шатны шүүх дээр маргана. Гэм буруу нь тогтоогдоно гэдэгт эргэлзэхгүй байна