Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Чуулган: Хуульчийн эрх зүйл байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 2 секунд

УИХ-ын үдээс өмнөх чуулганы хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль болон дагалдах хуулийн төслүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг хэлэлцсэн. Улмаар санал хураалт явуулахад чуулганы цахим санал хураалтын системд өөрчлөлт орсон нь гишүүдэд ойлгомжгүй байснаар уг хуулийн төсөл унасан юм.

Харин үдээс хойшхи хуралдаан дөнгөж сая эхэллээ. Хуралдаанаар өмнөх санал хураалтыг хүчингүйд тооцож, дахин санал хураалт явуулахад гишүүдийн 82.4 хувь нь дэмжсэнээр уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр ХЗБХ-нд шилжүүллээ.

Үргэлжлүүлэн Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/-ыг хэлэлцэж байна.

Д.Гансүх: Охин маань хамгийн сүүлд эмээтэйгээ хорооллоор явсан байна
Д.Гансүх: Охин маань хамгийн сүүлд эмээтэйгээ хорооллоор явсан байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.