Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Гансүх: Охин маань хамгийн сүүлд эмээтэйгээ хорооллоор явсан байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 53 секунд

Энэ сарын 17-ны өглөө 11.00 цагийн үед гэрээсээ гарсан эмээ, охин хоёр Баянзүрх дүүргийн "X apartment"-ын ойролцоогоос сураггүй алга болжээ. Эмээгийнх нь утас холбогдож байгаа ч утсаа авахгүй байгаа юм. Эмээ, охин хоёрыг эрэн хайх ажиллагаа эхэлсэн бөгөөд ЦЕГ-аас эрэн хайх ажлаа эрчимжүүлэхийг БЗД-ийн дүүргийн цагдаагийн даргад үүрэгдсэн байна. Иймд бид эрэн хайх ажиллагаа хэр үр дүнтэй байгааг тодруулахаар охины аав Д.Гансүхтэй холбогдлоо.

Тэрбээр, Цагдаа нарын эрэн хайх ажиллагаа эхэлсэн байсан. Манай хоёр одоог хүртэл олдоогүй л байгаа. Бид охин эмээ хоёрыг эрэн хайж байна гэсэн утгатай зар хэвлүүлээд гадуур аль болох хүний нүдэнд өртөх газар наагаад явж байна. Эмээ нь тэтгэврийн насны хүн тул автобусны картын мэдээллийг нь шүүгээд өгье гэж цагдаагийн байгууллагаас холбогдсон.

Хүмүүсээс мэдээлэл өгөхөөр залгадаг ч ихэнхдээ худлаа байгаад байна. Өчигдөр харин нэг залуу залгаад хамгийн сүүлд хороололд харсан гэдгээ хэлсэн. Хэлсэн зүйл нь үнэн болж таарсан. Хороолол хавиар байсан камеруудыг шүүж үзэхэд охин эмээтэйгээ хөтлөлцөөд нэг машины граш дундуур ороод алга болсон байв. Охин маань хамгийн сүүлд эмээтэйгээ хорооллоор явсан байна. Өөр хаана байж болох вэ гэж бодоод хайгаад л байна” хэмээв.

Хэрэв та эмээ, охин хоёрыг харвал 91641221 , 88057386 утас руу холбогдоорой.

Зах, худалдааны төвүүдийг нээхээр бэлтгэж байна
Зах, худалдааны төвүүдийг нээхээр бэлтгэж байна
 
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.