УИХ-ын нэгдсэн чуулганаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль болон дагалдах хуулийн төслүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх санал хураалтад явуулахад хуралд оролцсон нийт гишүүдийн олонх нь дэмжсэнгүй.
Гэвч өнөөдрөөс чуулганы цахим санал хураалтын системд өөрчлөлт орсон нь гишүүдэд ойлгомжгүй байна гэдэг горимын саналыг хууль санаачлагчид болон Хууль зүйн байнгын хорооны дарга нар гарсан. Ингээд хоёр ч удаа горимын саналаар санал хураасан боловч уг хуулийн төслийг дэмжигдсэнгүй. Тиймээс УИХ-ын дарга Г.Занданшатар техникийн саатал гарсан тул чуулганы хуралдааныг түр завсарлуулах шийдвэр гаргалаа.
Баяр