Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Оюунбилэг: “Веросел” вакцины бүрэн тун хийлгэсэн иргэнд 99.3 хувийн дархлаа тогтдог

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 14 секунд

Өнөөдөр ЭМЯ-ны мэдээллийн БШУ-ы доктор, профессор, МАУ-ны академийн гишүүн Ж.Оюунбилэг үеэр “COVID-19”-ийн вакцины тухай мэдээлэл өглөө.

Тэрбээр, “Вакциныг идэвхитэй урьдчилан сэргийлэх бэлдмэл гэж тодорхойлдог. Дэлхий дахинд коронавирусийн эсрэг хүн дээр туршилт хийгээгүй байгаа 85 вакуин судалгааны явцад байна. Түүнчлэн бүртгэгдсэн 8 вакцин байгаа бол 4 вакциныг хориглосон байна. Энэ оны дөрөвдүгээр сард Казакстан улс өөрийн үйлдвэрлэсэн "Казвак" вакциныг дархлаажуулалтад хэрэглэж эхэлсэн. ОХУ-ын хувьд тавдугаар сарын 6-ны өдөр нэг тун тарьдаг "Спутник Лайт" вакциныг ОХУ-д бүртгэсэн байна.

Монгол улс эхний тунд хамрагдсан иргэдийнхээ байдлаар Израйл улсын дараа орж, Дэлхийд 2-т жагсаж байгаа юм. Эсрэг биетийн тухайд Астразенека вакцины эхний тунг хийлгэсэн иргэн 56 хувийн дархлаа тогтох бол бүрэн тунг хийлгээд 14 хоносон тохиолдолд 100 хувийн дархлаа үүсэж байна. Харин Веросел вакцины давтан тун хийлгэсэн иргэнд 14 хоногийн дараагаас 99.3 хувийн дархлаа тогтжээ. Манай эрдэмтдийн хийсэн сүүлийн үеийн судалгаагаар Монгол хүний бие махбодид дасан захицсон нутгийн омог үүсэж байгаа нь тогтоогдсон. Шинэ коронавирусийн эсрэг өвөрмөц иммуногобулин ба вакцин үйлдвэрлэх, вакцин биобэлдмэлийн үндэсний хяналтын лаборатрийг сэргээн байгуулахыг дэмжсэн шийдвэрийг Засгийн газар, УОК гаргасан.

Шинэ коронавирусийн үүсгэгч шинэ. Харин сэргийлэх технологи нь шинэ биш, олон жилийн судалгаанд үндэслэсэн тул вакцинд эргэлзэхгүй байхыг иргэдээс хүсмээр байна. Монголчууд хүн малынхаа вакциныг өөрсдөө үйлдвэрлэдэг орон. Халдварт саа өвчны эсрэг вакциныг үйлдвэрсэн азийн анхны орон гэдгээр тэмдэглэгдэн үлдсэн. Иймд иргэд сайн дураараа вакцинд хамрагдана гэж заасан байгаа ч өөрсдийн санаачлагаар эргэлзэлгүй дархлаажуулалтад хамрагдаарай” гэв.

ОБЕГ: Ихэнх нутгаар салхи, шуургатай байхыг анхаарууллаа
ОБЕГ: Ихэнх нутгаар салхи, шуургатай байхыг анхаарууллаа
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.