Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МҮБХ-ны Ээлжит бус Их Эе хурал энэ сарын 29-нд хуралдана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 19 секунд

Монголын Үндэсний Бөхийн Холбооны Ээлжит бус Их Эе хурал энэ сарын 29-нд Монгол бөхийн өргөөнд 11.00 цагаас хуралдахаар болжээ. Хуралд МҮБХ-ны дүрмийн 9.2.1-д зааснаар 256 төлөөлөгч оролцох аж. Үүнд:

1. МҮБХ-ны дүрмийн 9.2.2-д зааснаар улсын аварга, арслан, гарьд, заан цолтонгууд болон сонгуульт хугацаанд тэргүүлэгчээр ажилласан хүмүүс шууд оролцоно.

2. МҮБХ-ны дүрмийн 9.2.3-т зааснаар Бөх судлаач, зүтгэлтэн, жаяг дэгийн багийн гишүүд тус тусын бүрэлдэхүүнээр хуралдан зөвшөөрсөн тоонд төлөөлөгчөө сонгон оролцуулна.

3. МҮБХ-ны дүрмийн 9.2.4-д зааснаар аймаг болон хотын зэрэглэлтэй нийслэлийн алслагдсан дүүргээс 3 төлөөлөгчийг тухайн аймаг, хотын үндэсний бөхийн холбооны хурлаас сонгон оролцуулна.

4. МҮБХ-ны дүрмийн 9.2.5-д зааснаар Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг нэг аймгийн бөхчүүдийн хурлаас харцага цолтон нэг, начин цолтон 2, аймаг цэргийн цолтон 1 бөхийг сонгон оролцуулна.

5. МҮБХ-ны дүрмийн 9.3-д зааснаар Их эеийн төлөөлөгч нь өөрийн оронд өөр хүнийг итгэмжлэлээ оруулахгүй гэж МҮБХ-ноос мэдээллээ.

Улаанбаатарт 27 хэм дулаан байна
Улаанбаатарт 27 хэм дулаан байна
 
Т.Доржхандыг ХҮН намын даргаар улираан сонгож, батламжиллаа
Т.Доржхандыг ХҮН намын даргаар улираан сонгож, батламжиллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.