Баянзүрх дүүргийн "X apartment"-ын ойролцоогоос зургаан настай охин эмээгийн хамт сураггүй алга болжээ. Энэ талаар охины аав Д.Гансүхээс тодрууллаа.
-Эмээ, охин хоёр гэрээсээ гараад сураггүй болсон мэдээллийн дагуу танаас тодруулга авах гэсэн юм. Хэзээ гэрээсээ гараад сураггүй болсон бэ?
-Энэ сарын 17-ны өглөө 11.00 цагийн үед манай охин эмээтэйгээ цуг тоглохоор гараад одоо хүртэл сураггүй байна. Байрны хүмүүсээс асуутал 12.00 цагийн үед байрны гадаа байсан гэнэ. 13.00 цагийн үед сансар хавьцаа явж байсан гэх сураг дуулдаж байна. Уг нь утас нь асаалттай, холбогдоод байгаа мөртлөө утсаа авахгүй юм. Уг нь манай охин зургаан настай, аавынхаа утсыг мэддэг юм. Ярих боломжтой. Яагаад утсаа авахгүй байгааг нь мэдэхгүй байна.
-Хаанаас алга болсон юм бол?
-Офицеруудын ордны "X apartment"-ын зүүн талын хотхоноос алга болсон.
-Энэ талаараа цагдаагийн байгууллагад хандсан уу?
Хандсан. Гарсан өдөр нь өдөржин гэртээ харж суусаар байгаад өчигдөр цагдаад хандаад үйл ажиллагаа нь өнөөдрөөс эхэлж байх шиг байна. Эмээ нь бага зэрэг сэтгэцийн өөрчлөлттэй юм.
Хэрэв та эмээ, охин хоёрыг харвал 91641221 , 88057386 утас руу холбогдоорой.