Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сэрэмжлүүлэг: Согтуурсан үед нь таван настай хүүхэд нь голд унаж живжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

Туул голд осолдсон таван настай хүүхдийг эрэн хайх ажиллагаа одоо ч үргэлжилж байна. Тодруулбал, өнгөрсөн 17-ны өдөр буюу даваа гаригийн 17.47 цагт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хоохойн амны Туул голд 5 настай хүүхэд осолдсон дуудлага цагдаа болон ОБЕГ-т ирсэн байдаг. Дуудлагын дагуу Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Л.Чинбатаар ахлуулсан бүрэлдэхүүн 18.30 цагт эрлийн ажиллагааг шуурхай эхлүүлж 28 удаагийн шумбалт хийжээ. Гэвч харанхуй болж үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул эрлийн ажиллагааг түр зогсоож, гэгээ орохоор дахин эхлүүлж байгаа юм. 

Мөн эрлийн ажиллагааг Баянзүрхийн гүүр хүртэл үргэлжлүүлж байна. Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар, хүүхдийн ээж хүүхдээ осолдох үед архидан согтуурсан байжээ. Тодруулбал, найзуудтайгаа амарч зугаалж явахдаа согтож, хүүхдээ усанд осолдсоныг ч мэдээгүй байна. Иймээс эцэг эхчүүд аялал зугаалгад явахдаа бага насны хүүхэддээ анхаарал халамжаа сайтар тавихыг анхааруулж байна. 

Д.Сумъяабазар: Засгийн газраас түгжрэл бууруулах ТҮҮХЭН шийдвэр гаргалаа
Д.Сумъяабазар: Засгийн газраас түгжрэл бууруулах ТҮҮХЭН шийдвэр гаргалаа
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.