Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МҮБХ: Допингтой холбогдсон 38 бөхийг зарлахыг шаардаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 35 секунд

Монголын Үндэсний Бөхийн Холбооноос Авилгатай Тэмцэх Газарт хяналт тавин ажилладаг НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТ 3 дахь удаагаа ханджээ. Тодруулбал, 

"НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР

Д.БАЯРМАГНАЙ ТАНАА

Допингтой холбоотой хэргийн талаар

Монголын Үндэсний Бөхийн Холбооноос 2020 оны 5-р сарын 25-ны өдөр болон 2021 оны 03-р сарын 22-ны өдөр танай байгууллага руу Авилгатай тэмцэх газарт шалгагдаж байсан допингтой холбоотой хэргийн талаар албан бичгээр хандаж байсан. АТГ-ын ахлах комиссар Т.Баярхүү 2019 оны 11-р сарын 11-ний өдөр өөрийн байгууллагад шалгагдаж байгаа эрүүгийн хэргүүдийг мэдээлэхдээ нэр бүхий 38 бөх 2010-2019 онуудад допингтой холбоотой зөрчлийг гаргасан, түүнд холбогдуулж БТСГ-ын албан тушаалтныг шалгаж байгааг олон нийтийн мэдээлэлийн хэрэгсэлүүдээр хэлсэн. Энэ тухай мэдээлэл авахаар МҮБХ-ноос удаа дараа АТГ-т хандахад “... хэргийг шалгаж байгаа, нууцлалыг хангах үүрэгтэй тул мэдээлэх боломжгүй...” гэсэн нэг л хариултыг хуулбарлан албан бичгээр өгсөөр ирсэн. Танай байгуулагад манай холбооноос 2021 оны 03-р сарын 22-ны өдөр дээрх хэргийг АТГ-с татан авч хянан үзэхийг хүсэхэд АТГ нь 2020 оны 10-р сарын 15-ны өдөр тус хэрэгт хохирогч тогтоогдохгүй байгаа тул хэргийг хаасан байна хэмээн хариуг өгсөн.

Удахгүй болох ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн баяр наадмын өмнө МҮБХ-ноос допингтой холбоотой асуудлуудыг цэгцлэн, маргаан будлиангүй наадмыг зохион байгуулахыг эрмэлзэн ажиллаж байна. Гэтэл олон нийтийн мэдээлэлийн хэрэгсэлээр нийтэд зарласан энэ хэргийг хаасан нь нийгэмд шударга ёс ихэд алдагдсаныг илэрхийлж, допингийн ноцтой зөрчил гаргасан 38 бөхчүүд нь бусад бөхчүүдийнхээ олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлсэн асуудал болж байгааг илэрхийлэн нэр бүхий бөхчүүд эрхээ хамгаалуулахаар МҮБХ-нд хандаад байна.

Иймд та дээрх хэргийг сэргээлгэн, дахин хянуулан зөрчил гаргасан бөхчүүдийн нэрсийг гарган өгвөл, бид хохирогч бөхчүүдийг даруй тогтоон, тэднийг АТГ-д хандуулах нэн ойлгомжтой шийдвэр гарган ажиллах болно.

Таныг хүндэтгэсэн,

ТЭРГҮҮНИЙ ҮҮРГИЙГ ГҮЙЦЭТГЭГЧ Ц.МАГАЛЖАВ" гэжээ. 

Э.Энхбат начин ухаан орсон ч ярьж, хөдөлж чадахгүй байна
Э.Энхбат начин ухаан орсон ч ярьж, хөдөлж чадахгүй байна
 
МАРГААШ: Улаанбаатарт 28 хэм дулаан, бага зэргийн бороотой
МАРГААШ: Улаанбаатарт 28 хэм дулаан, бага зэргийн бороотой
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц