Улсын начин Э.Энхбат бага зэрэг ухаан оржээ. Энэ талаар түүний эхнэр ТВ-5 телевизэд өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэрбээр "Тархины гол багана гэдэг зүйл нь гэмтсэн байна. Хөл гараа хөдөлгөх, ярих бүх зүйл нь энэхүү баганатай холбоотой. Нөхөн сэргээх эмчилгээг 6 сараас 1 жил хүртэл хугацаанд хийж байж бие нь жаахан дээрдэнэ" гэлээ.
Сануулахад, Улсын начин Э.Энхбатыг Олимпийн аварга Н.Түвшинбаяр зодож ноцтой хүнд гэмтээсэн хэрэг гараад сар гаруйн хугацаа өнгөрч байна. Э.Энхбат начин Монголд ухаан орохгүй байсаар БНСУ-ыг зориод байсан юм. Харин Олимпийн аварга Н.Түвшинбаяр цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байна.