Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төрсөн охин дүүгээ хэрцгийгээр хөнөөсөн С.Ганболдод бүх насаар нь хорих ял оноолоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 11 секунд

Төрсөн охин дүүгээ мөчилж, цогцсыг нь шуудайнд хийж жалганд хаясан С.Ганболдын хэргийг өнөөдөр анхан шатны шүүхэд хэлэлцжээ. Улмаар түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь /Хүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан/ заалтад зааснаар буруутгаж, бүх насаар нь хорих ял оноож шийдвэрлэсэн байна. 

Хэргийг сануулбал, өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр хичээлдээ яваад сураггүй алга болсон охины цогцсыг алга болсноос нь хойш 21 хоногийн дараа Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс олсон байна. Тухайн дүүргийн оршин суугчаас жалганд байгаа хоёр шуудайнаас муухай үнэр гарч байна хэмээн цагдаагийн байгууллагад дуудлага өгч, дуудлагын дагуу шалгахад сураггүй алга болоод байсан 16 настай охины цогцос мөн болохыг тогтоосон байдаг. Харин гэмт хэргийг охины төрсөн ах 18 настай С.Ганболд үйлдсэн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон юм. 

Дуучин Ариана Гранде, Далтон Гомес нар гэрлэжээ
Дуучин Ариана Гранде, Далтон Гомес нар гэрлэжээ
 
Б.Энхбаяр: 400 их наядын нөөцтэй ордын нүүрс борлуулах давуу эрхийг “Нүүрс баяжуулах үйлдвэр барих” гэсэн халхавч тендерээр авсан байсан нь үнэн