Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дуучин Ариана Гранде, Далтон Гомес нар гэрлэжээ

Ангилал
Social pop
Огноо
Унших
1 минут 1 секунд

  Америкийн дуучин Ариана Гранде үл хөдлөх хөрөнгийн зууч Далтон Гоместой гэрлэсэн талаар дуучны төлөөлөгч “CNN” телевизэд даваа гарагт мэдээлжээ. “Өнгөрсөн амралтын өдрүүдэд цомхон хүрээнд зохион байгуулсан хуримын ёслолд 20 орчим хүн оролцсон. Тэд бүгд маш их аз жаргалтай байсан” гэж “People” сэтгүүл төлөөлөгчийн мэдээлснийг эш татан уламжилсан байна.

 

 Хос хоёр А.Гранде, Жастин Бибер нарын хамтран дуулсан “Stuck with U” дууны клипэнд тоглосноор анх олны нүдэнд өртжээ. Энэхүү дуунд өдгөө 27 настай А.Гранде, 25 настай Д.Гомес нар бүжиглэж буйгаар гардаг. Хосууд Калифорни муж улсын Монтесито хот дахь дуучны гэрт хуримлажээ. Тэд сүй тавьсан гэдгээ 2020 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр олон нийтэд зарласан юм.

Эх сурвалж: CNN

Засгийн газар иргэдийг орон сууцжуулахад 3 их наяд төгрөг зарцуулж байна
Засгийн газар иргэдийг орон сууцжуулахад 3 их наяд төгрөг зарцуулж байна
 
Н.Батсүмбэрэл: ЧД-ийн 16-р хороо буюу Хайлааст хүүхдэд ээлтэй “Ногоон бүс“ болсон
Н.Батсүмбэрэл: ЧД-ийн 16-р хороо буюу Хайлааст хүүхдэд ээлтэй “Ногоон бүс“ болсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.