Өнгөрсөн хоёрдугаар сарын 8-ны өдөр Сүхбаатарын талбайд нэгэн иргэн өөр дээрээ бензин асган шатаасан хэрэг гарсан. Тухайн үед ойрхон явсан иргэд галыг унтраасан боловч эмнэлгийн тусламж авч чадалгүй газар дээрээ нас барсан. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж, ямар нэгэн гадны нөлөө, холбогдогч байхгүй тул хэргийг хааж шийдвэрлэжээ.
Сануулахад, Талийгаач нь 1987 онд төрсөн Э гэгч болохыг тогтоосон. Эрхэлсэн тодорхой ажилгүй, CD, үнэртүүлэгч зардаг байсан хэмээн ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлж байсан билээ.