Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Отор нүүдлээр явсан малчдыг вакцинд хамруулахаар зарим тохиолдолд 200-300 км газар туулж байна“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 51 секунд

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан аймгуудын Онцгой комиссын дарга нартай цахимаар хуралдсан. Хурлын үеэр тэрбээр, сумдад отор нүүдлээр яваа иргэдээ вакцинжуулалтад хамруулахад аймгийн удирдлагууд онцгой анхаарч ажиллах хэрэгтэй байгааг анхааруулсан. 

Тэгвэл отор нүүдлээр явсан малчдыг вакцинд хамруулахаар зарим тохиолдолд 200-300 км газар явж, явуулын цэгээр дархлаажуулж байгааг ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдээлсэн юм. 

Сануулахад, Улсын хэмжээнд өчигдөр 19.374 хүнийг дархлаажуулалтад хамруулжээ. Ингэснээр нийслэлд вакцинд хамрагдах нийт хүмүүсийн 97 хувь эхний тун, 52 хувь нь бүрэн тунд хамрагдаад байна. Харин орон нутагт вакцинд хамрагдах иргэдийн 77 хувь эхний тунгаа хийлгээд байгаа аж. 

Бүрэн тунд хамрагдаагүй хүн ажиллуулах зөрчил гаргаж байна
Бүрэн тунд хамрагдаагүй хүн ажиллуулах зөрчил гаргаж байна
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.