Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ цэргүүдээ дэглэсэн байлдагч нарт 6 сарын хорих ял оноожээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 39 секунд

Өнгөрсөн хоёрдугаар сарын 26-нд шинэ цэргүүдээ дэглэж буй халагдах цэргүүдийн бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдаж, уг асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж эхэлсэн. Тодруулбал, уг хэрэг Хүндэт харуулын 032 дугаар ангид гарсан байдаг. Улмаар хэргийг шалгаж, албаа хаагаад халагдаад явсан М, О, Э нарыг гэм буруутайд тооцож, тус бүрт нь 6 сарын хорих ял оноожээ. Хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр Баянзүрх дүүргийн шүүхээс шийдвэрлэсэн байна. 



 

ЭМЯ: 349 хүнээс халдвар илэрч, маш хүнд 104 хүн байна
ЭМЯ: 349 хүнээс халдвар илэрч, маш хүнд 104 хүн байна
 
Маргааш МҮХАҮТ шинэ Ерөнхийлөгчөө сонгоно
Маргааш МҮХАҮТ шинэ Ерөнхийлөгчөө сонгоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.