Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Энхсайхан: Вакцины найрлагад даралт ихэсгэх ямар нэг бодис ороогүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 22 секунд

Дархлаажуулалтад хамрагдаж буй иргэд болон вакцинд эргэлзэх асуудлын тухайд  ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрбээр, “Дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэхийн тулд татан авалтыг нэмэгдүүлэх, хөдөө орон нутгуудад 700 тун вакцин тээварлэх хөргөгч явуулж байна. Вакцинтай холбоотой сурталчилгааг нэмэгдүүлэхийн тулд аймгийн удирдлага орон нутгуудад уриалж байна. Эхний тунд хамрагдсан 1.7 сая хүн байна. Харин хоёр дахь тундаа хамрагдахаас татгалзаж, эргэлзэж буй тохиолдлууд гарч байна.

Нэгдүгээр тун вакциныг хийлгэхэд хүний биед халдвараас хамгаалах бага хэмжээний уураг үүсдэг. Хоёрдахь тунгаа хийлгэсэн хүний хамгаалах уургийн цусан дахь агууламж нэмэгддэг.  Туйлын эсрэг заалттай хүмүүст зориулсан эмнэлгийн магадлагаа гаргах ажлыг эхлүүлж байгаа. Түүнчлэн вакцины дараах урвал хүндрэлээс сэргийлж орон нутагт бүсийн шинжилгээ, эмчилгээний төв, нийслэлийн I, II, III-р эмнэлэг дээр тухайн хүмүүсийг веросел вакцины нэг хоёрдугаар тунгаа хийлгэхэд хажууд нь байж, эмчийн хяналтанд байлгах үйл ажиллаанууд явагдаж байна.

Бид вакцин хийлгэсэн ч агаарт халдвар эргэлдэж буй хэвээрээ. Вакцин хийлгэхгүй байгаа хүмүүсийн хувьд хариу урвалаас айх, эргэлзэх зэрэг зүйлс нөлөөлж байна. Гэвч энэхүү вирус хүний биед орсноор эд эсэд нөлөөлж, бие хүндрүүлэх сөрөг нөлөөтэй байдаг. Бид вакцин хийлгээд 21 хонох хүртэл халдвар хамгааллын дэглэмээ сайжруулж, гам барих шаардлагатай байна. Хүмүүс вакцины найрлагад эргэлздэг. Гэтэл томуу болон улаан бурханд хийдэг вакцины найрлагатай ерөнхийдөө төстэй хийгддэг. Гол ялгаа нь дотроо коронавирусийн уураг агуулагддагт оршиж байна. Хүний онцлогоос шалтгаалаад толгой өвдөх, даралт ихсэх шинж тэмдгүүд илэрч болно. Вакцины найрлагад бол даралт ихэсгэх ямар нэг бодис ороогүй. Иймд эмчид үзүүлж цусны шинжилгээ хийлгэх, шалтгааныг тогтоох арга хэмжээг авч болно” гэв.

Төр захиргааны байгууллагын цайны цаг 12.00-13.00 цаг болж өөрчлөгдлөө
Төр захиргааны байгууллагын цайны цаг 12.00-13.00 цаг болж өөрчлөгдлөө
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.