Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 533 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 49175 боллоо. Улаанбаатар хотын хэмжээнд 490 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 37 тохиолдол орон нутагт бүртгэгдлээ. Эмчлүүлж буй нийт 4087 иргэн байна.
Эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн-2100
- Хүндэвтэр-1378
- Хүнд-494
- Маш хүнд-115 хүн байна.
Энэ хугацаанд 1065 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Өнөөдрийн байдлаар эдгэрсэн хүний тоо нийт 41844 болсон байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд долоон хүн халдварын улмаас нас барсан тул COVID-19 халдварын улмаас нас барсан хүний тоо нийт 214 болсон байна.