Мэлхий хаданд хавчуулагдсан иргэнийг Онцгой байдлын албан хаагчид аваржээ. Тодруулбал, энэ сарын 16-нд буюу өчигдөр Нийслэлийн Налайх дүүргийн 6-р хороо Мэлхий хаданд хүн хавчуулагдсан дуудлага ОБЕГ-т иржээ. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга хурандаа Л.Чинбатаар ахлуулсан аврах бүлгийн 7 алба хаагч аврах ажиллагааг зохион байгуулан иргэний амь насыг аварсан байна.
Мэлхий хаданд хавчуулагдсан иргэнийг аварчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.