Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатарт 20 хэм дулаан байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 48 секунд

Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ:

Нутгийн хойд хэсгээр бороо орж, бусад нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна.

Тавдугаар сарын 17-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө бүх нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно.

Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр.

Агаарын температур: Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 20-25 дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчимоор 0-2 градус, бусад хэсгээр 5-7 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 17-19 градус дулаан байна.

Ирэх долоо хоногт: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
Ирэх долоо хоногт: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
 
Гал түймэрт өртсөн айл өрхүүдэд гэр, дулаан хувцас хэрэглэл бүхий 400 гаруй сая төгрөгийн тусламж үзүүлжээ
Гал түймэрт өртсөн айл өрхүүдэд гэр, дулаан хувцас хэрэглэл бүхий 400 гаруй сая төгрөгийн тусламж үзүүлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.