Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Синофарм компанийн “Вероцелл” вакцины харшлын урвал бүртгэгдээгүй“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 27 секунд

Эрүүл мэндийн яамны 11 цагийн нөхцөл байдлын мэдээллээр АУ-ны доктор Д.Мандахнаран вакцины талаар дараах мэдээллийг өглөө. Тэрбээр,

"Синофарм компанийн “Вероцелл” вакциныг дэлхийн 42 улсад хэрэглэж байна. Монгол Улсын хувьд уг вакциныг хүлээн зөвшөөрсөн. Тус улсын Өвчний хяналт сэргийлэлтийн төв ямар ч вакциныг хөхүүл эмэгтэйчүүд хийлгэж болно гэж зөвлөсөн. Мөн жирэмсэн эмэгтэйчүүд вакцинд хамрагдаж болно гэсэн зөвлөмж байдаг.  Судалгааны үр дүнд, вакцины гаж нөлөөгөөр сарын тэмдэг өөрчлөгдөхгүй, ийм зүйл гараагүй. Харин вакцин тариулсан хэсэг газар улайх, хавдах, бага зэрэг халуурах толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрч байгаа юм. Вакцины дараа бага зэрэг толгой өвдөх шинж тэмдэг 14 хоног илэрч болно. Ер нь архаг суурь өвчнийг сайн эмчлүүлэх хэрэгтэй болов уу. Вакцины хариу урвал гэдэг нь, ерөнхийдөө 7-14 хоног хөнгөн зэрэг үргэлжилнэ. Үүнээс удаан хугацаанд үргэлжилбэл вакцины хүндрэл болно. Тиймээс эрүүл мэндийн байгууллагад хандах ёстой. Зарим харшлын урвал 15 минутад гардаг. Синофарм компанийн “Вероцелл” вакцины тухайд харшлын урвал бүртгэгдээгүй" гэв.

ВИЙКНД: Ардын нам бурханлаг гишүүн Ц.Анандбазараар
ВИЙКНД: Ардын нам бурханлаг гишүүн Ц.Анандбазараар "туг" тахиж, Ц.Нямдорж ХОРТ МОГОЙ "болсон" 7 хоног
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.