Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Амбасэлмаа: Ард түмэндээ, хамт олондоо маш их баярлалаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

Ерөнхийлөгч цар тахлын үеэр ажиллаж буй эмч эмнэлгийн ажилтан нарт төрийн дээд одон, медаль гардууллаа. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны даргын албан тушаалд байсан халдвар судлаач эмч А.Амбасэлмаад Монгол Улсын Гавьяат эмч цол олгосон байна.

Доктор А.Амбасэлмаа "Ард түмэндээ, хамт олондоо маш их баярлалаа. Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх нь багийн ажил байдаг. 40-өөд жил халдварт өвчинтэй тэмцэх ажилд мөр зэрэгцэн зүтгэж байсан үе үеийн хамт олондоо талархаж байна.

Цар тахлын вирусийг тойроод гарах арга байдаггүй. Өвчлөлд өртөх, эсвэл вакцинаар дархлаажуулах арга бий. Цар тахал өргөн тархсан үед бүгдээрээ вакцинаа хийлгэвэл сайхан цаг удахгүй ирнэ. Нийт ард түмэндээ эрүүл энхийг хүсэн ерөөе" гэв. 

УОК: Кофе шоп, фитнесс, иог, сургалтын төвүүдийн үйл ажиллагааг маргаашаас нээнэ
УОК: Кофе шоп, фитнесс, иог, сургалтын төвүүдийн үйл ажиллагааг маргаашаас нээнэ
 
Гэрээлэгч компаниудын үйл ажиллагааг зогсоох, шантаажлах асуудлаас болж газрын тосны хайгуул хийж буй зургаан талбайн ажил зогсонги байдалд ороод байна