Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Цагдаагийн энгэрийн камерын бичлэг алдагдсан асуудлыг ажлын хэсэг шалгаж байгаа

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 11 секунд

Өмгөөлөгч Б.Баасанцогтын орцны бичлэг цацагдсаны дараахан цагдаагийн энгэрийн камерын бичлэг цацагдсан. Тодруулбал, түүнийг гэрээсээ гараад явж байхад нь цагдаа зогсоож бичиг баримтыг нь шалгасан ба машинд нь шүүгч Х.Идэр, АТГ-ын ажилтан Чулуунбаатар нар сууж явсан байдаг. Энэхүү бичлэг цацагдсаны цагдаа хүний эрхэнд халдаж, энгэрийн камерын бичлэгээ олон нийтэд цацлаа хэмээн нэлээн шүүмжлэл дагуулсан юм. 

Тэгвэл уг асуудлыг шалгаж байгаа талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээллээ. Тэрбээр "Цагдаа нар 2010 оноос хойш энгэрийн камер ашиглаж байгаа. Нийт 11 жил үйл ажиллагаагаа явуулж байна. Тодорхой заавар, дүрэм журамтай. Цагдаагийн энгэрийн камерын бичлэг алдагдсан асуудлыг ажлын хэсэг гаргаад шалгаж байгаа. Үүнд давхар хяналт тавьдаг байгууллагуудаас бичлэг алдагдсан байж болзошгүй гээд ажлын хэсэг шалгаж байна. Ажлын хэсгийг ЦЕГ-ын тэргүүн дэд дарга ахалж, шалгаж байна" гэлээ.  

А.Амбасэлмаад Монгол Улсын Гавьяат эмч цол олгоно
А.Амбасэлмаад Монгол Улсын Гавьяат эмч цол олгоно
 
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна