Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 515 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 47548 боллоо. Улаанбаатар хотын хэмжээнд 472 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 43 тохиолдол орон нутагт бүртгэгдлээ. Эмчлүүлж буй нийт 4434 иргэн байна.
Эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн-2348
- Хүндэвтэр-1454
- Хүнд-512
- Маш хүнд-120 хүн байна.
Энэ хугацаанд 1049 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Өнөөдрийн байдлаар эдгэрсэн хүний тоо нийт 38330 болсон байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд долоон хүн халдварын улмаас нас барсан тул COVID-19 халдварын улмаас нас барсан хүний тоо нийт 200 болсон байна.