УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл нам байгуулах тухайгаа мэдээллээ. Тэрбээр, "Би 29 жил зүтгэсэн Ардчилсан намаас гарах хүсэлтээ өгсөн. Эмэгтэйчүүд, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчныг үүсгэж чадсангүй. Нээлттэй, сайн засаглалыг хөгжүүлэх, багаар тоглож мэддэг, ёс зүйтэй улстөрчдийг улстөрд олноор нь оруулж ирэх мөрөөдөлтэй. Ардчилсан намд үүнийг хөгжүүлэх гээд барсангүй.
Улстөрд идэвхтэй үлдсэн насаа залуучуудад зориулсан шинэ платформ үүсгэхэд зориулахаар шийдлээ. Өөрсдийнх нь хүсээд байгаа платформыг үүсгэхийн тулд шинэ нам байгуулах хэрэгтэй. Ингэхдээ МАН, МАХН, ХҮН шиг зүүний нам байгуулахгүй. Намын нэрийг их олон удаа бодсон. Ингээд Иргэдийн Оролцооны Нэгдэл нэртэй нам байгуулахаар боллоо. Хүний эрх чөлөөг хамгийн чухал гэж боддог хүмүүст хаалгаа нээж байна. Залуучууд гар утаснаасаа орж болдог аппликэйшн бий болгоно. Өөрсдийгөө бүртгүүлээд фракц, цүнх баригч шаардлагагүйгээр өөрийгөө танилцуулаад орж болдог платформ бий болгоно. Өөрөөр хэлбэл иргэд гэрээсээ өөрсдийгөө бүртгүүлээд улстөрийн үйл ажиллагаанд оролцож болно. Гишүүнээр элсэх иргэд тун удахгүй Play Store дээр тавигдах Иргэний Оролцоо аппликэйшн татаарай" хэмээв.