Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Анандбазарыг МАН-аас гишүүнчлэлээс түдгэлзүүлж, сул гишүүн болгов

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 40 секунд

Охид бүсгүйчүүдийг хүчирхийлсэн, дарамталсан гэх хэрэгт нэр холбогдоод буй УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын гишүүнчлэлийн асуудлаар МАН-ын хороо хуралдсан. Улмаар түүнийг намын гишүүнчлэлээс түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна. 

Өчигдөр МАН-ын дарга У.Хүрэлсүх ярилцлагад орох үеэрээ “Ц.Анандбазар УИХ-ын гишүүнээсээ өөрөө татгалзаж, шалгуулах хэрэгтэй. Бид намын гишүүнчлэлээс нь түдгэлзүүлэх асуудлыг ярьж байгаа” гэсэн юм. 

Тэрбээр намын гишүүнчлэлээс түдгэлзэж байгаа тул Бага хурлын гишүүнээс мөн хасагдана. Түүнчлэн асуудлаа шийдтэл УИХ-д сул гишүүн болох нөхцөл байдал бүрдэж байна. 

Тусгаарлах байрны төлбөр буцаах, зөрүү авах иргэдийн анхааралд
Тусгаарлах байрны төлбөр буцаах, зөрүү авах иргэдийн анхааралд
 
Ханиадтай адил хоолой өвдөх шинж тэмдэгтэй менингококкт халдвараар хөнгөн өвдсөн хүмүүс бусдад халдвар тараах аюултай!
Ханиадтай адил хоолой өвдөх шинж тэмдэгтэй менингококкт халдвараар хөнгөн өвдсөн хүмүүс бусдад халдвар тараах аюултай!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.