Газын зурвастай залгаа хил дээрх байдал даваа гарагт хурцадаж эхэлснээс хойш гурван өдрийн дотор Палестины ХАМАС хөдөлгөөний босогчид Израил руу 1500 гаруй пуужин харвасан гэж тус улсын арми твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
Тус мэдэгдэлд "Сүүлийн гурван өдөр ХАМАС хөдөлгөөн Газын зурвасаас Израил руу 1500 гаруй пуужин харваж, 140 км зайд энгийн иргэдийн эсрэг алан хядах ажиллагаа явуулсан” гэв. Израилын цэргүүд болон Газын зурвас дахь Палестины бүлэглэлүүд даваа гаргаас харилцан пуужингийн цохилт өгсөөр байгаа юм. Эмх замбараагүй байдлын үеэр Палестины 700 гаруй иргэн гэмтэж бэртжээ.