Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улсын хэмжээнд 1.7 сая орчим иргэнийг дархлаажуулаад байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

  Улсын хэмжээнд  “COVID-19”-ийн эсрэг вакцины эхний тунд нийт 1 712 577 хүн буюу 82.8 хувь нь, хоёрдугаар тунд 634 652 хүн буюу 30.7 хувь нь хамрагдаад байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 95.3 хувь буюу 908 634 нь I тунгаар, 50.7 хувь буюу 483 578 нь II тунгаар тариулаад байна.

  Харин орон нутагт вакцины эхний тунд 803 943 хүн, хоёрдугаар тунд 151 074 хүн хамрагдаад буй юм. Вакцины бүрэн тунд хамрагдсан ч халдвар, хамгааллын дэглэмээ чанд мөрдөх хэрэгтэй. Үүнд:

  • Амны хаалтаа тогтмол зүүх
  • Хүн хоорондын зай барих
  • Гар угаах, халвдаргүйжүүлэх
  • Байнгын агааржуулалт хийх
  • 10-аас дээш хүнтэй уулзалтад оролцохгүй байх.
ЭМЯ: 585 тохиолдол батлагдаж есөн хүн нас барлаа
ЭМЯ: 585 тохиолдол батлагдаж есөн хүн нас барлаа
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.