Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: Нас барсан эмэгтэйн шалтгаан вакцинтай холбоогүй нь урьдчилсан байдлаар тогтоогдсон

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 27 секунд

БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн Веросэлл вакциныг хийлгээд нэг хоносон хөхүүл эмэгтэй нас барсан талаарх мэдээлэл цацагдсан. Тэрээр 43 настай байсан бөгөөд төрөөд сар гаруйн хугацаа өнгөрөөд байжээ.

Уг асуудалд ЭМЯ-наас албан ёсоор мэдээлэл хийлээ. ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг "Нэгэн сайхан эмэгтэй залуугаараа амь насаа алдсанд харамсаж байна. Юуны өмнө нас барсан эмэгтэйн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж байна. 43 настай эмэгтэй тавдугаар сарын 10-ны орой 21.40 минутын орчимд нас барсан. Тухайн эмэгтэй төрөөд 40 гаруй хонож байсан. Улмаар тавдугаар 9-нд 10.46 минутад вакцинд хамрагдсан. Харамсалтай нь нэг хоногийн дараа нас барсан байна. ЭМЯ-ны зүгээс гүн эмгэнэл илэрхийлж байна. Ташаа мэдээлэл их явж байгаа учир бид бодит мэдээллийг хүргэхээр мэдээлэл хийж байна. Хөхүүл эмэгтэйчүүдэд вакцин хийснээс болж, хүний амь нас эрсдэж байна гэх мэдээлэл цацагдаж байгаа нь вакцинжуулалтын энэ үед үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Цар тахлын үед бид иргэдээ шуурхай вакцинжуулж, эрүүл мэндийг нь хамгаалах ёстой.

Урьдчилсан байдлаар тухайн эмэгтэйн нас барсан шалтгаан вакцинтай огт холбоогүй болох нь тогтоогдож байна. Эцсийн шинжилгээний хариунууд гараагүй байгааг онцолж байна.

Талийгаач тархины суурин судасны өмнөд артерын духны дэлбэн хэсэг рүү салаалсан хэсэгт судасны том хэмжээний судасны цүлхэнтэй байсан. Цүлхэн нь хагарснаас болж тархины хоёр тал бөмбөлгийн суурин хэсгийн аалзавч бүрхүүлийн тархмал цус харвалт үүссэн. Улмаас энэ шалтгааны улмаас нас барсан гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан.

Энэхүү эмгэг нь дэлхий нийтэд болон Монгол Улсад нас баралтын шалтгааны тэргүүн эгнээнд байдаг. Жил бүр ойролцоогоор 6200 хүн тархины харвалт оношоор эмнэлэгт хэвтэж, эмчлүүлдэг. Улмаар 60-80 хувь нь амиа алддаг" гэлээ.

Ерөнхий сайд Дархан чиглэлийн автозамын ажилтай танилцаж байна
Ерөнхий сайд Дархан чиглэлийн автозамын ажилтай танилцаж байна
 
Сураггүй болоод байсан Уулчин Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг олжээ
Сураггүй болоод байсан Уулчин Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг олжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.