Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗГ: Монгол хэлбичгийн шалгалт авахгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдааны шийдвэрээр энэ 17-ноос элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх давтлага өгч эхлэхээр болжээ.

12 дугаар анги төгсөгчдийг энэ сарын 17-ноос элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх нэг сарын хугацаатай танхимын давтлагад хамруулна. Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх 18-аас доош насныхныг дархлаажуулалтад хамруулах боломжийг судалж, холбогдох арга хэмжээ авахыг салбарын сайд нарт даалгав.

Төгсөх сурагчид болон их, дээд сургууль, коллежид элсэгчдээс монгол хэлбичгийн шалгалт авахгүй байхаар шийдвэрлэв. Бүртгэлээс үзвэл:

  • 15-16 насны 27
  • 17 насны 1,675
  • 18 насны 25,082
  • 19 насны 13,636 нийт 40,420 шалгуулагч элсэлтийн ерөнхий шалгалт өгөх юм.

Эдгээрийн 19,290 нь нийслэлд, 21,130 нь орон нутагт бүртгүүлжээ.

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах газар

Сувилагчдын өдрийг тохиолдуулан Ерөнхийлөгч Х.Баттулга мэндчилгээ дэвшүүллээ
Сувилагчдын өдрийг тохиолдуулан Ерөнхийлөгч Х.Баттулга мэндчилгээ дэвшүүллээ
 
Монгол Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүллээ
Монгол Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.