Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: Вакцин хийлгээд нас барсан гэх эмэгтэйн талаарх дүгнэлтийг ШШҮХ-ээс эцэслэн тогтоогоогүй байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 25 секунд

БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн Веросэлл вакциныг хийлгэсэн 44 настай хөхүүл эмэгтэй нэг хоногийн дараа нас барсан хэмээн түүний охин өөрийн фэйсбүүк дээрээ бичжээ. Тэрбээр "Ээж минь 2021 оны тавдугаар 9-нд Хятад вакцины 1-р тунгаа хийлгээд маргааш нь буюу тавдугаар сарын 10-ны 21 цаг 40 минутаас 22цагийн хооронд 44 насандаа тэнгэрт халилаа. Ээж минь нялх биетэй (1сартай) хууч өвчин огт байхгүй. Вакцин хийсэн эмч нь төрөөд нэг сар болсон бол хийлгэж болно гэсэн. Гэвч ганцхан хоногийн дотор нялх дүү болон биднийгээ орхин одлоо. Тиймээс бидний хувьд маш их гомдолтой байнаа. Тэр том дарга сайд нарт нь хүртэл дэмжээд шэйрлээд өгөөрэй! ЭНД ОЛОН ХҮҮХЭД ӨНЧИРЧ БАЙНА ГЭВЧ ТЭД НУУСААР БАЙНА!!!" гэжээ.

Тэгвэл энэ талаар ЭМЯ-наас тодруулахад “Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн нас барсан хүмүүсийн шалтгааныг эцэслэн тогтоодог. Үүний дараа Эрүүл мэндийн яамнаас тодорхой мэдээлэл өгөх болно. Бид одоогоор Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс хариу ирэхийг хүлээж байна” гэлээ.

 

НМХГ: Халдвар хамгааллын дэглэм мөрдөөгүй цайны газруудыг түр хаалаа
НМХГ: Халдвар хамгааллын дэглэм мөрдөөгүй цайны газруудыг түр хаалаа
 
Хүний папиллома вирусийн эсрэг вакциныг олон улсаас бага буюу   23 мянган төгрөгөөр хийлгэх боломжтой гэв
Хүний папиллома вирусийн эсрэг вакциныг олон улсаас бага буюу 23 мянган төгрөгөөр хийлгэх боломжтой гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.