АНУ-ын алдарт жүжигчин Том Круз “Алтан бөмбөрцөг” наадмын шагналын эздийг тодруулдаг шүүгчдийн дунд арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах явдал байгааг эсэргүүцэн наадмаас хүртсэн шагналуудаа Холливудын гадаад хэвлэлийн холбоонд буцааж өгчээ.
Тэрбээр “Алтан бөмбөрцөг” наадмаас 1990 онд “Долоодугаар сарын 4-нд төрсөн хүн” (Born on the Fourth of July , 1989) кинонд бүтээсэн ахмад дайчин Рон Ковикийн дүрээр, 1997 онд "Жерри Магуайр" кинонд бүтээсэн спортын сэтгүүлч Жерри Магуайрын дүрээр шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг хүртэж байсан бол 2000 онд "Магнолия" (Magnolia, 1999) кинонд бүтээсэн дүрээрээ шилдэг эрэгтэй туслах жүжигчнээр тодорч байжээ.