Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Энхбатыг Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 18 секунд

  Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшигчээр "Зөв хүн электорат" эвслээс "Датаком" ХХК-ийг үүсгэн байгуулагч Д.Энхбатыг албан ёсоор бүртгэсэн талаар ХҮН-ын удирдлагууд мэдээлэв.

  Энэ үеэр нэр дэвшигч Д.Энхбат, “Ерөнхийлөгчийн сонгуульд хууль ёсыг сахиж итгэл, зүтгэл гаран оролцох болно. Би бол аль нэг намын гишүүн биш. Гэхдээ нэг нам, эвслийн хүрээнээс хальж, намайг нэр дэвшүүлсэн "Зөв хүн электорат" эвслийнхэнд талархаж байна. Намайг дэмжиж байгаа бүх хүн бол нэг зүйлийг хүсэж байгаа. Монголын төлөө ажиллаж чадах мэдлэг, боловсролтой хүмүүсийг нэгтгээсээ гэж хүсэж байгаа. Тэгэхээр Монголынхоо төлөө ажиллах сэтгэл, зүтгэлтэй хүмүүсийн нэгтгэх гарц болохын төлөө ажиллана гэж бодож байна” гэлээ.

  МАН-аас Монгол Улсын 30,31 дэх Ерөнхий сайд, тус намын дарга У.Хүрэлсүх, М.Тулгат тэргүүтэй АН-аас УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ, "Зөв хүн электорат" эвслээс "Датаком" ХХК-ийг үүсгэн байгуулагч Д.Энхбат нарын материалыг СЕХ хүлээн авсан.

“Зөв хүн электорат эвсэл”-ээс нэр дэвшигч Д.Энхбат мэдээлэл хийж байна
“Зөв хүн электорат эвсэл”-ээс нэр дэвшигч Д.Энхбат мэдээлэл хийж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд