Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Туваан: СЕХ-ны дээр МАН дахиад байж л байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 4 секунд

  Өлсгөлөн зарлаж буй УИХ-ын гишүүд УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзаж, хамтарсан ажлын хэсэг байгуулсан талаараа мэдээлэл хийж байна.

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

  "31 жилийн өмнө энэхүү тайлбай дээр С.Зориг агсны эхлүүлсэн тэмцэл одоо дахиад давтагдана гэж санасангүй. Хэвлэлийн эрх чөлөө гэж сайхан эрх чөлөөг бидэнд өгсөн байдаг. Харин өчигдөр олон сэтгүүлч зураглаач дүү нар минь цагдаа нар биед нь халдаж, түлхэж, нэгжиж байна гэж над руу залгаж хэлсэн. Өчигдөр СЕХ дээр бид бүхэн очиж хэлсэн. СЕХ-ны дээр МАН дахиад байж л байна. Ардчилсан намын хуулийн дагуу өгсөн материалыг хүлээж аваагүй гэж хаяж явчихаад хуурамч цахим хурал хийгээд С.Эрдэнийн материалыг хүлээгээд авсан байсан. Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох гишүүнд шаардагдах Монгол улсад сүүлийн таван жил тасралтгүй амьдарсангэх зүйл заалтад өөрчлөлт орсон байна. Өнөөдөр ард иргэд ч ирж бидэнд хэллээ. Түүнээс гадна Монгол улсын уугуул иргэн зөвхөн нэг удаа Ерөнхийлөгчийн сонгуульд сонгогдох эрхтэй гэж нэмж долоон минутын хурал хийгээд баталсан байна. Уржигдар Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд энэхүү заалтанд хориг тавьсан. Энэхүү хориг тавигдсан цагаас хойш хуулийн заалч үйлчилхээ больсон. Гэтэл СЕХ тэрхүү хоригыг үл тоон хууль баталжээ.

  Өчигдөр УИХ-ын дарга ирж ажлын хэсэг байгуулах санал тавьж, өрөөндөө дуудсан. Бид бүхэн энэхүү ажлын хэсэгт оролцох боломжтой гишүүдийн нэрээ өгөөд гарсан. Гэхдээ өлсгөлөнгөө зогсоохгүй. Биднийг өлсгөлөнгөө зогсоогоод дараа нь ярилцья гэсэн. Манайхан тэрхүү саналыг бол зөвшөөрөөгүйгэлээ

Ерөнхий сайд: Иргэд гадуур жагсаал тэмцэл хийж огт болохгүй
Ерөнхий сайд: Иргэд гадуур жагсаал тэмцэл хийж огт болохгүй
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.