Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Оюун-Эрдэнэ: Хоёрдугаар тун хийлгэсэн хүмүүст давуу байдал олгох бодлого хэрэгжүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 25 секунд

Өнөөдөр буюу тавдугаар сарын 8-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ биечлэн вакцинжуулалтын цэг дээр ажиллаж байна.

Тэрбээр, "Эрүүл мэндийн яамны мэдээллээр чамлахааргүй үр дүн гарч байгаа нь харагдлаа. Улсын хэмжээнд вакцинжуулалт хийх төлөвлөгөө гаргасан. Түүнээс 10 хувиар түрүүлж биелүүлсэн байна. Сангийн яамны тооцоолж байгаагаа 100-190 хүртэлх тэрбум төгрөгийн хохиролтой гэж тооцсон. Иймд уртасгасан цагаар ажиллаж байгаа эмч эмнэлгийн ажилчиддаа баярлалаа. Эсрэг заалттай хүмүүс болон хүүхдүүд, сайн дураараа вакцинд хамрагдахгүй байгаа хүмүүс вакцин хийлгэхгүй үлдэж байна. Гэхдээ сайн дураараа хийлгэхгүй байгаа хүмүүсийн тоо буурсан. Нэг сайхан мэдээ гарсан нь өчигдөр ДЭМБ манай улсад дархлаажуулалтанд ашиглаж буй "Verocell" вакциныг албан ёсоор бүртгэсэн байна. Иймд олон улсад эрэлттэй болохоос өмнөх "цонх" үеийг сайн ашиглалаа. Хоёрдугаар тун хийлгэсэн хүмүүст давуу байдал олгох бодлого хэрэгжүүлж байна. Хүний эрх гэдэгтээ чухал биш. Яг одоо цар тахлыг бид даван туулах хэрэгтэй. Нэгдүгээр тунд хамрагдсан иргэд хөл хорио тавигдлаа гээд тайвширч болохгүй" гэлээ.

Э.Бат-Үүл: Ардчилсан намыг У.Хүрэлсүх, Ардын нам хоёр хэзээ ч устгаж чадахгүй шүү
Э.Бат-Үүл: Ардчилсан намыг У.Хүрэлсүх, Ардын нам хоёр хэзээ ч устгаж чадахгүй шүү
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд