Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Бат-Үүл: Ардчилсан намыг У.Хүрэлсүх, Ардын нам хоёр хэзээ ч устгаж чадахгүй шүү

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 24 секунд

Ардчилсан намын гишүүд эсэргүүцлийн цуглаан зохион байгуулсан. Энэ үеэр Ардчилсан намын гишүүн, ардчиллын анхдагчдын нэг Улсын баатар Э.Бат-Үүл олон нийтэд хандаж дараах мэдэгдлийг хийлээ.

Тэрбээр "Өнөөдөр Ардчилсан намд аюул учирах үед энэ намынхаа байрны өмнөх уран цуглаад АН-аа хамгаалан тэмцэхэд бэлэн байгаад би үнэхээр их сэтгэл хөдөлж байна. Ардын нам АН-ыг устгах гэж байна аа. У.Хүрэлсүх Ардчилсан намыг устгах гэж байна аа. Ардын намын удирдлагууд тэр чигтээ АН-ыг устгах технологио хэрэгжүүлж байна. Би та бүхэнд өнгөрсөн түүхийг зориуд сануулъя. Ардчилсан намаас нэр дэвшиж Ерөнхийөгч болсон Х.Баттулга Ардын намын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Занданшатар гурав ах дүү шиг явсан. Ерөнхий сайд ҮАБЗ-ын гишүүд бид нят бие биеээ ойлголцож ажиллаж байгаа гэдгийг удаа дараа Их хурлын индэр дээрээс цохон тэмдэглэж байсан. Би зориуд дахиад хэлье бүр ах дүү шиг явсан. Энэ ах дүү шиг явсан нь Ардчилсан намыг устгаж Монголын ардчиллыг нураахад чиглэж байсан. Би дотор харанхуйлж байсан. АН-аас нэр дэвшиж Ерөнхийлөгч болсон журмын анд маань ардчиллын гучин жилийг завхарсан 30 жил гэж хэлэхэд зүрх шимширч байсан. Би бүр У.Хүрэлсүхийн захиалгаар явахаа болиочээ, наадах чамайг хулхидана шүү гэж. Яагаад гэвэл дарангуйлагчийн суудал нэг л байдаг юм. Өнөөдөр У.Хүрэлсүх нь Ерөнхийлөгчийгөө хулхидсан. Коммунистууд үргэлж хулхидаж байсан юм. Хзээд хуурч явсан юм. У.Хүрэлсүх Х.Баттулгыг хулхидаж ую ч биш. намаа, ард түмнээ хулхиддаг хүн шүү. Ардчилсан намыг тараах гэж оролдвол У.Хүрэлсүх ээ, Ардын намаа та нар чадахгүй шүү. Харин та нар хариуцлага хүлээх болно шүү. Энийг би хариуцлагатайгаар хатуухан хэлье. Ардчилсан намаа хэзээ ч устгуулахгүй шүү" гэлээ.

Баяр

Орон нутаг руу зорчих иргэд очих аймгийнхаа Онцгой комиссоос зөвшөөрөл авна
Орон нутаг руу зорчих иргэд очих аймгийнхаа Онцгой комиссоос зөвшөөрөл авна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.