Төв талбай дээр гурав дахь өдрөө өлсгөлөн зарлаж буй АН-ын бүлгийн гишүүдтэй Ерөнхийлөгч Х.Баттулга биечлэн уулзаж байна. Үүний өмнө УИХ-ын дарга Г.Занданшатар ирж уулзаад явсан юм.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:
“Гурав дахь шөнөдөө өлсгөлөн зарлаж байна. Хуулийн байгууллагууд илт нэг намын талд үйлчилж байна. Иймд иргэддээ хандхаар гарч ирсэн боловч гурав дөрвөн давхар хамгаалалт гаргаж, уух ус ундааг оруулахгүй байна. Эд нарт нэг нэг буу бариулчихвал тэгээд л ардчилал дуусаж байгаа нь тэр. Ардчиллын амин сүнс бол өрсөлдөөн. Гэвч энэ өрсөлдөөнийг нэг нам үгүй хийж, дангаараа эзэрхэж байна. Арав хорин хүний хийсэн хуурамч тамгаас болж бидний материалыг ч хараагүй. Сая Г.Занданшатар ирээд нэг жүжиг тоглоод явчихлаа. Түүнд хоёр гурван минутын бичлэг л хэрэгтэй бололтой. Танай нам асуудлаа шийд л гэнэ. Яг үнэндээ манай нам хуваагдаагүй. АН-ыг сүйтгэж, хуурамч тамга гаргаж өгч байгаа нь тэд” гэлээ.