Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгч Х.Баттулга өлсгөлөн зарлаж буй АН-ын гишүүдтэй уулзав

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 58 секунд

   Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг эсэргүүцсэн УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд төв талбай дээр өлсгөлөн зарлаж байна. Тэдний өлсгөлөн гурав дахь өдрөө үргэлжилж байгаа юм. Тэгвэл сая Ерөнхийлөгч Х.Баттулга талбайд байгаа АН-ын гишүүдтэй өөрийн биеэр очиж уулзлаа.

  Тэрбээр, “Өнөөдөр би Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржтой уулзсан. Ямар ч байсан олон жил ажилласан тулхтай улстөрч хүн байна. н.Чинтулга гэдэг хүн намын тамга хуурамчаар хийсэн нотлох баримтыг надад өгсөн. Тэр хүнээс би нааштай хариу ирэх болов уу гэж бодож байна.  

  МАН эрх мэдэлтэй, мөнгөтэй, олуулаа байна. Монгол дийлэхгүй. Монгол ялагдаж байна. Хоёр жилийн өмнө МАНАН-гийн эсрэг тэмцэж байсан одоогийн хууль зүйн сайд Х.Нямбаатар майхан сав дөхүүлж өгнө, хуурамч тамганы асуудлаа зохицуулж шийднэ гэсэн хаана байна. Г.Занданшатар бол УИХ-ын дарга, та нарын хувьд ангийн дарга гэсэн үг. Иймд та бүхэн зарим шаардлагыг хэрэгжүүлэх хэрэгтэй.  Гэвч сая ирж байгааг нь харахад хоёр гурван минутын  жүжиг хэрэгтэй нь үнэн байх. Өнөөдөр би та бүхэнтэй санал бодлоо солилцох гэж ирсэн боловч ийм олон сэтгүүлчид байна гэж бодсонгүй. Ил бишээр санал солилцох асуудал байна. Энэ бол Ардчилсан намын асуудлаар биш Монгол улсын ардчиллын тухай асуудал. Монгол улс нэгэнт хуульгүй улс боллоо. Коммунист нам бол коммунист л байдаг юм байна  хэмээв.

Г.Занданшатар: Өлсгөлөнгөө зогсоохгүй бол би өөрөө энд чинь ирээд сууна шүү
Г.Занданшатар: Өлсгөлөнгөө зогсоохгүй бол би өөрөө энд чинь ирээд сууна шүү
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.