“Хөдөлмөрийн цахим яармаг-2021”-т 150 гаруй аж ахуйн нэгж байгууллагын 2000 гаруй нээлттэй ажлын байрны захиалгыг иргэдэд танилцуулна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас дэвшүүлсэн “Халамжаас хөдөлмөрт” зорилтын хүрээнд “Цар тахлын эсрэг хамтдаа хөдөлмөрийн цахим яармаг-2021” арга хэмжээг www.expomongolia.org/careerexpo платформоор дамжуулан зохион байгуулах гэж байна.
Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан цахимаар ажил хайгч иргэд, гадаадад их дээд сургууль төгссөн болон ажиллаж амьдарч байгаад эх орондоо эргэн ирсэн иргэдэд зориулан хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, арга хэмжээ, зөвлөгөө мэдээллийг нэг дороос үзүүлэх, ажил олгогчоос ирүүлсэн нээлттэй ажлын байрны мэдээллийг ажил хайгч иргэдэд танилцуулах, ажлын ярилцлагад цахимаар хамруулах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, ажил олгогчид шаардлагатай ажиллах хүчээ олоход нь дэмжлэг үзүүлэх зорилготой юм.
Мөн 150 гаруй аж ахуйн нэгж байгууллагын 2000 гаруй нээлттэй ажлын байрны захиалгыг иргэдэд танилцуулж, ажил хайгч иргэдийг ажлын анхан шатны ярилцлагад оруулж, хүний нөөцийн сонгон шалгаруулалт хийнэ. Иймд ажил хайгч иргэдийг өргөнөөр оролцохыг урьж байна.