Японы Тээврийн яам Олимп, паралимпын наадмын үеэр долоодугаар сарын 21-нээс есдүгээр сарын 5-ны хооронд Токио хот дахь спортын байгууламжуудын дээр нислэггүй бүс байгуулахаар боллоо.
Наадмын хүрээнд ёслол, тэмцээн эхлэхээс хоёр цагийн өмнө спортын байгууламжуудын дээрх орон зайг хаах бөгөөд дууссанаас хойш нэг цагийн дараа нээх юм. Энэ бүс нь Японы нисэх онгоцны буудлуудын нисэх, буух цагийн хуваарьт нөлөөлөхгүй бөгөөд агаарын тээврийн компаниудын тогтмол нислэгт хамаарахгүй байна. Токиогийн Олимпын наадам 2021 оны долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны хооронд зохион байгуулагдана.