Коронавирусний шинэ вакцин болох нэг тунтай "Спутник Лайт"-ыг ОХУ-д бүртгэлээ гэж Оросын шууд хөрөнгө оруулалтын сан мэдээлжээ.
“Нэг тунтай уг вакцин дархлаажуулалтад хамрагдсанаас хойш 28 дахь өдрөөс 79.4 хувийн үр дүн үзүүлсэн. Үр дүнгийн үзүүлэлт нь 80 орчим хувьтай байгаа нь хоёр тун хийлгэх шаардлагатай олон вакцины үр дүнгээс давж байна” хэмэн тус сангийн мэдээлэлд онцолсон байна. "Спутник Лайт" вакцины аюулгүй байдал, иммуноген чанарыг судлах нэг, хоёрдугаар үе шатны туршилт энэ оны нэгдүгээр сараас эхэлсэн бөгөөд завсрын үр дүн гуравдугаар сарын 10-нд бэлэн болжээ.