УИХ-ын хоёр байнгын хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт нэгдсэн чуулганаар хэлэлцэх хууль тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ. Байнгын хороод болон түр хорооны хэлэлцэх асуудлын жагсаалтыг хүргэж байна.
1.Эдийн засгийн байнгын хороо 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд цахимаар хуралдана.
Хэлэлцэх асуудал:
-Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нарын 6 гишүүн 2020.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан
Хэлэлцэх асуудал:
-Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлт;