Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хянан ажиллаж байна.
Тус хуулийг зөрчин, харилцаа холбоо болон хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулж, хэвлэн нийтлэх хориотой. Хэрвээ дээрх хуулийг зөрчвөл Зөрчлийн тухай хуулийн дагуу хувь хүнийг 20 сая төгрөг, хуулийн этгээдийг 200 сая төгрөгөөр тус тус торгоно. Хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах тухай зөвлөмжийг байгууллагуудад хүргүүлж эхэлжээ.