Хөвсгөл аймгийн Ханх суманд өчигдөр /2021.05.03/ гурван удаагийн давтамжтай хүчтэй газар хөдөлжээ. Тодруулбал, эхнийх нь 16.46 цагт 6.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга, Засаг даргын Тамгийн газрын дарга, байгаль орчны улсын хяналтын байцаагч болон тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд хүчтэй мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй байна. Тухайн газар хөдлөлтийн чичирхийлэл нь Улаанбаатар хот болон Архангай, Орхон, Сэлэнгэ, Дархан, Булган, Архангай мэдрэгджээ.