Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ховдод барилга нурж, таван хүн дарагдаж гэмтжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 52 секунд

  Ховд аймагт өчигдөр барилгын хийцэд таван хүн даруулсан осол гарчээ. Золоор хүний амь эрсдээгүй байна.  ОБЕГ-ын мэдээлснээр тус аймгийн Буянт сумын нутаг Хөхбулан гэх газарт шинээр баригдаж буй цементийн үйлдвэрийн барилгын тулгуур багана, таазны хэсэг нуржээ.

  Ослын дуудлага өчигдөр орой 20.43 цагт аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгдсэн байна. Үүний дагуу 21.43 цагийн үед аврах багийнхан очиход 20х30 метрийн хэмжээтэй, цутгалтаа хийж байсан барилгын хийцэд 22-51 насны таван эрэгтэй дарагдаж, бэртсэн байсныг эсэн мэнд гаргажээ.Гэмтсэн дөрвөн иргэний биеийн байдал хэвийн байгаа бол нэг хүний бие хүндэвтэр байгаа аж.

АрдКойн
АрдКойн "Bittrex Global" криптовалютын бирж дээр арилжаалагдана
 
АН-ын бүлэг: Төрийн болон албаны нууцын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулгыг сонслоо
АН-ын бүлэг: Төрийн болон албаны нууцын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулгыг сонслоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.